ROYAL FUND

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

САНХҮҮГИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШЛЭЛ

ROYAL FUND

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

Бүтээгдэхүүн

ROYAL FUND

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

Үйлчилгээ
01

Танилцуулга

Манай цахим хуудсаар зочлогч Эрхэм Таны энэ өдрийн амгаланг айлтгая!

РОЯАЛ ФАНД ББСБ нь СЗХорооны 2016 оны 165 тоот тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

Үндэсний томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж, санхүүгийн найдвартай түнш нь байж ирээдүйд итгэл төгс урагшлах бизнесийн амжилт, хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор ажилласаар ирсэн.

Манай байгууллагыг эрч хүчтэй, санхүүгийн салбарт дадлага туршлагатай залуу бизнесменүүд удирддаг бөгөөд найрсаг харилцаатай мэргэжлийн чадварлаг баг хамт олон харилцагч та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн  санхүүгийн туслах болон ажиллаж байна.

Манай компанийн үйл ажиллагааг сонирхсон Танд талархаж, зах зээлд нийцсэн шинэ үйлчилгээ, хөгжил дэвшлийн тухай мэдээллийг цахим хуудсаараа цаг алдалгүй хүргэх болно.

 

Эрхэм зорилго

Бид харилцагч зээлдэгч нарынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэн, найрсаг эелдэг үйлчилгээгээр ялгаран, зах зээлд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох.



Бүтээгдэхүүн
02

Валютын ханш

Монгол банк
Худалдаа хөгжлийн банк
Валют Монгол банкны ханш
Бэлэн бус Бэлэн
Авах Зарах Авах Зарах
USD 3,407.42 3,400.00 3,408.00 3,400.00 3,425.00
EUR 3,711.02 3,671.00 3,749.00 3,671.00 3,768.00
GBP 4,419.25 4,375.00 4,455.00 4,375.00 4,477.00
RUB 34.77 33.50 37.70 31.83 38.20
CNY 480.01 478.50 482.50 478.50 484.90
KRW 2.4800 2.4700 2.5200 2.3800 2.5500
CAD 2,447.77 2,426.00 2,467.00 2,416.00 2,479.00
NZD 2,039.85 2,002.00 2,075.00 1,994.00 2,085.00
AUD 2,243.96 2,207.00 2,281.00 2,198.00 2,292.00
JPY 22.39 22.24 22.60 22.17 22.71
HKD 438.34 437.00 439.00 435.00 441.00
SGD 2,584.22 2,562.00 2,608.00 2,552.00 2,621.00
CHF 3,936.71 3,891.00 3,992.00 3,875.00 3,992.00
AUG 300,366.43
AGG 3,373.55
SEK 318.52 311.00 327.00 302.00 327.00
TRY 99.21 96.00 102.00 95.00 106.00
THB 100.77 98.70 103.20 96.70 104.20
03

Зээлийн Бүтээгдэхүүн

Бизнесийн үйл ажиллагаа эхлэж байгаа болон эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нь санхүүжүүлэх, дэмжих зорилготой олгогдох зээл юм.

ББСБ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ

Монгол улс нь Ази, номхон далайн бүсийн байгууллагын гишүүнээр 2004 онд элсэж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг эхлүүлж ФАТФ-(Financial Action Force)-ын 40 зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан Мөнгө угаах эрсдэлийн үнэлгээний 2018 оны тайланд 2017 оны байдлаар салбарын хэмжээнд 534 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байснаас хяналт, шалгалтад 466 байгууллага хамрагдаж, холбогдох мэдээллээ бүрэн ирүүлсэн 392 байгууллагад үнэлгээ хийсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор дотооддоо мөрдөх дүрэм, журмыг хуульд нийцүүлэн боловсруулсан хэдий ч уг дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, хүний нөөцөө сургах болон эрсдэлийг тооцох  үйл ажиллагаа хангалтгүй ажиллаж байна гэж үнэлэгдсэн байна.

Банк бус санхүүгийн байгууллагын хувьд МУТСТ тухай хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ч комплейнс хариуцсан мэргэжлийн ажилтан байхгүй, дотоод аудит, хяналт сул байгаа нь эрсдэлд орох өндөр магадлалтай гэж үзэж байна.

Иймээс Банк бус санхүүгийн байгууллагуудын МУТСТ-ын чиглэлээр мөрдөж буй дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах, учирч болох үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү сэдвийг судласан. Судалгаанд 1.4 тэр бумаас 2.5 тэрбум хүртэлх активтай 30 ББСБ-ыг түүврийн аргаар сонгон авч судалгаа авсан.

Судалгааны үр дүнгээс үзэхэд

  • ББСБ-ын холбооны дэргэд комплаенсийн зөвлөл бий болгох
  • Комплаенс хариуцсан ажилтны ФАТФ-40 зөвлөмж болоод, МУТСТ мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх. Мэргэшсэн ажилтантай болох
  • Эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, хяналтыг сайжруулах
  • Сэжигтэй гүйлгээг таниж мэдэх аргачлалыг боловсронгуй болгох
  • Харилцагчийг таньж мэдэх ажиллагааг сайжруулж, харилцагчаас нэмэлт мэдээллүүдийг асуулгын аргаар авч байх
  • Улс төрд нөлөө бүхий этгээдийн жагсаалтыг албан болон албан буё эх сурвалж (интернет, засгийн газрын вэб сайт гэх мэт)-аас шүүж дотоод жагсаалт гаргаж хянах, ББСБ-ууд нэгдсэн жагсаалттай болох.
  • ББСБ салбарт регтекийг нэвтрүүлж, хяналтыг сайжруулах. Регтекийг нэвтрүүлсэнээр хариллцагч таньж мэдэх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлан мэдээ боловсруулах, мэдээлийн аюулгүй байдлыг хангах, гүйлгээний хяналт сайжрах юм.
  • Зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавих. Тухайн төлөлт ямар эх үүсвэрээс орж ирж буйг хянах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.

СЭЗИС-ын магистрант Б.Агиймаа


Үл хөдлөх барьцаалсан зээл

Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Барьцаа хөрөнгө Зээл шийдвэрлэх хугацаа Тайлбар
200 сая төгрөг хүртэл /онцлогоос хамааран зээлийн хэмжээг нэмэх боломжтой/ 36 сар Хашаа байшингаас бусад үл хөдлөх хөрөнгө Зээлийн материал бүрэн бүрдүүлэн өгсөнөөс хойш ажлын 8 цагт шийдвэрлэнэ Өрхийн хэрэглээ болон бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулан дунд болон урт хугацаагаар олгогдох зээл юм.

Автомашины лизингийн зээл

Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Барьцаа хөрөнгө Зээл шийдвэрлэх хугацаа Тайлбар
100 сая төгрөг хүртэл /онцлогоос хамааран зээлийн хэмжээг нэмэх боломжтой/ 36 сар Тухайн автомашин Зээлийн материал бүрэн бүрдүүлэн өгсөнөөс хойш ажлын 8 цагт шийдвэрлэнэ Автомашин худалдан авахад зориулан олгох зээл юм.

Орлого нотлох шаардлагагүй зээл

Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Барьцаа хөрөнгө Зээл шийдвэрлэх хугацаа Тайлбар
30 сая төгрөг хүртэл 12 сар Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө Зээлийн материал бүрэн бүрдүүлэн өгсөнөөс хойш ажлын 1-2 цагт шийдвэрлэнэ Яаралтай санхүүгийн хэрэгцээ гарсан харилцагчид зориулж богино хугацаанд судалгаагүй, олгох зээл юм.

Хөрөнгө оруулалтын зээл

Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Барьцаа хөрөнгө Зээл шийдвэрлэх хугацаа Тайлбар
300 сая төгрөг хүртэл /онцлогоос хамааран зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой/ 36 сар Үл хөдлөх хөрөнгө Зээлийн материал бүрэн бүрдүүлэн өгсөнөөс хойш ажлын 1-2 хоногт шийдвэрлэнэ Одоо эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай үндсэн хөрөнгө болон тоног төхөөрөмжийг худалдан авах, өргөтгөх, засан сайжруулах, өөрчлөн шинэчлэх зориулалттай.

Эргэлтийн хөрөнгийн зээл

Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Барьцаа хөрөнгө Зээл шийдвэрлэх хугацаа Тайлбар
200 сая төгрөг хүртэл 24 сар Үл хөдлөх хөрөнгө Зээлийн материал бүрэн бүрдүүлэн өгсөнөөс хойш ажлын 1-2 хоногт шийдвэрлэнэ Бизнесийн үйл ажиллагаа нь тогтворжсон бизнес эрхлэгчдэд цаашид бизнесээ өргөтгөхөд зориулсан.

Дугаар барьцаалсан зээл

Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Барьцаа хөрөнгө Зээл шийдвэрлэх хугацаа Тайлбар
20 сая төгрөг хүртэл /онцлогоос хамааран зээлийн хэмжээг нэмэх боломжтой/ 12 сар 9911-р эхэлсэн дугаар Зээлийн материал бүрэн бүрдүүлэн өгсөнөөс хойш 30 минутанд шийдвэрлэнэ Дугаар барьцаалан, орлого нотлохгүйгээр олгох зээл.

Бүрдүүлэх материал

Иргэн:

  • Зээл хүсэх өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • Орлого нотлох баримтууд
  • Барьцаа хөрөнгийн лавлагаа /зээлтэй эсэх/, шаардлагатай тохиолдолд бусад материал авах
  • Бизнесийн орлоготой бол тухай бизнесийн онцлогоос хамааран материал бүрдүүлнэ.

Байгууллага:

  • Компаний гэрчилгээний хуулбар
  • Компанийн дүрэм
  • Тусгай зөвшөөрөл
  • Орлого нотлох баримтууд: Байгууллагын дансны хуулга, ажлын гэрээ, санхүүгийн тайлан
  • Байгууллагын ТУЗ-ын шийдвэр, тогтоол
  • Зээл хүссэн албан тоот
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ эх хувиар
  • Барьцаа хөрөнгийн лавлагаа /зээлтэй эсэх/
  • Зээлийн зарцуулалтын задаргаа
04

Харилцагч Байгууллагууд

05

Холбоо барих

Холбогдох мэдээлэл:

  • Утас: +976 7007 0777
  •            +976 9990 9397
  • Факс: +976 7015 0777
  • И-мэйл: royalfund77@gmail.com
  • Facebook: www.facebook.com/royalfund.mn
  • Хаяг:
    УБ хот, Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 5-р хороолол, Хэрлэн Төв, 7-р давхар, 701 тоот